Хэлцлийг Пхеньянгүй үргэлжлүүлэхийг уриалав

2016 оны 1 сарын 22

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе Пхеньяний цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээрийг дахин эхлэхийг уриалсан байна. Ингэхдээ Хойд Солонгосыг оролцуулалгүй “таван талт” уулзалт хэлэлцээ хийх саналыг тавьжээ. Өмнө нь Пхеньяний ойрын холбоотон Хятадын талаас зургаан талт хэлэлцээг дахин сэргээхийг уриалж байсан юм. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлцлийн замаар шийдвэрлэх зорилготой зургаан талт уулзалт 2008 онд зогссон аж.

 

Хойд Солонгос нэгдүгээр сарын 6-нд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсний хариуд шинэ хориг арга хэмжээ авахаар олон улс хэлэлцэж байгаа юм. Хойд Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдэгдээд буй. Харин олон улсын зүгээс Хойд Солонгосыг устөрөгчийн бөмбөг бүтээх болоогүй гэж үзэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна