Ирцгүйгээс чуулганыг өндөрлүүлэв

2016 оны 1 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонссоны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Дараа нь төслөөр санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хангалтгүйгээс үдээс хойших хуралдаанаа өндөрлүүллээ.

УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг хаах үеэрээ ирэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаа мэдэгдлээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна