Сураггүй болсон 12 цэргийг амь үрэгдсэнд тооцов

2016 оны 1 сарын 22

 

АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр нисдэг тэрэг өнгөрсөн долоо хоногт Хавайн арлын ойролцоо мөргөлдөж сүйрсэн юм. Хоёр “CH-53E” нисдэг тэрэгт нийт 12 тэнгисийн цэрэг зорчиж явсныг одоо болтол олоогүй байна. Сураггүй болсон цэргүүдийг амь үрэгдсэнд тооцож байгааг АНУ-ын тэнгисийн цэргээс мэдээлжээ. Сураггүй болсон цэргүүд 21-41 насны хүмүүс байсан аж.

 

АНУ-ын эргийн харуулынхан тав хоногийн турш сураггүй болсон цэргүүдийг хайсны эцэст мягмар /I.19/ гаригт эрлийг шуурганы улмаас зогсоосон аж. Эрлийн баг далайн эрэг дагуу 40 мянган кв/милл талбайд хайгуул хийсэн байна. Эргийн харуулынхан Хавайн Оаху арлаас хойд зүгт нисэх онгоцны сэгийг олсон боловч цэргийнхний цогцсыг олж чадаагүй аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна