Сурагчдын амралтыг сунгажээ

2016 оны 1 сарын 22

Нийслэлийн 1-5 ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгаж ирэх сарын 1-нээс хичээллүүлэхээр болжээ.

Учир нь нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн юм. Энэ дагуу БШСУ-ны сайд Л.Гантөмөр хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн бага ангийн сурагчдын амралтыг сунгахаар болсон байна. Харин орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулаагүй гэв.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна