Путиныг Унгарт урьжээ

2016 оны 1 сарын 22

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх хоёрдугаар сарын 17-нд Будапешт хотод айлчлахыг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан урьжээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 2011 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй “ажил хэрэгч уулзалт”-ыг зохион байгуулж эхэлсэн аж.

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Будапешт хотод айлчлах үеэр Унгарын АЦС-ыг өргөжүүлэх төсөлд 10 тэрбум еврог зээлдүүлэхээр болсон аж. Унгарын цор ганц АЦС-ын төслийг Оросын “Росатом” компани  тэргүүлэн гүйцэтгэж байгаа аж.

 

Унгар нь Оросын байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай орон юм.  Гэвч Украины хямралын дараа Унгар нь Оросын эсрэг Европын холбооны хоригийг дэмжсэн аж. Оросын эсрэг хориг нь эргээд Унгарын фирмүүдэд хохирол учруулж байгааг ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна