СЕХ хамгийн идэвхтэй ажлаа тайлагнадаг

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

СЕХ хамгийн идэвхтэй ажлаа тайлагнадаг

Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийхдээ 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг болон бусад төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, тайлан гаргасан байна.

2015 оны үнэлгээнд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг 7 байгууллага хамрагдсанаас Сонгуулийн Ерөнхий хороо /86.4 оноо/, Үндэсний статистикийн хороо /79 оноо/ хамгийн өндөр үнэлгээ авсан бол Төрийн албаны зөвлөл /64.3/ хамгийн бага оноо авчээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж