Хүсэл эрмэлзлээ бодит болгох 6 үе шат

2016 оны 1 сарын 22

Наполеон Хилл-ийн xүсэл эрмэлзлээ бодит болгох 6 үе шат

Өөрийгөө амжилт өөдөө хгжүүлэхэд надад тус болсон номнуудын нэг бол Napoleon Hill-ийн “Think and Grow Rich” гэдэг ном юм. Энэ номон дээр хүсэл эрмэлзлээ алт болгох 6 үе шатыг заасан байдаг. Үүнийг өнөөдрийнхөө бичлэг дээр оруулж байна.

  1. Та яг хэдэн төгрөгтэй болмоор байна вэ? Түүнийгээ тодорхой гаргах. Зүгээр л “их хэмжээний мөнгө”-тэй болмоор байна гэхийн оронд 675 сая төгрөгтэй болмоор байна гэж тодорхой мөнгөн дүнг хэлэх.

  2. Мөнгөнийхөө оронд юу өгөх вэ гэдгийг тодорхойлох. Өөрөөр хэлбэл юугаар мөнгө олох вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Мэдээж зүв зүгээр байж байгаад мөнгөтэй болно гэж байхгүй. Тиймээс энэ их хэмжээний мөнгийг яаж олох вэ, юу хийх вэ гэдгээ тооцох нь чухал. Энэ их чухал хэсэг шүү. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгөтэй болмоор байна гэдэг боловч юугаар мөнгөтэй болох вэ гэдгийг тодорхойлдоггүй. Жишээлбэл: ямар бизнес эрхлэх вэ? Ямар бараа зарах вэ? Ямар ажилд орох вэ? Ямар санаа олох вэ? …

  1. Та хэзээ энэ их мөнгөний эзэн нь  болох вэ гэдгээ тодорхойлох.

Жишээлбэл: Дараа жил, 5 жилийн дараа гэхийн оронд 2018 оны 6 сарын 25 –нд гэдэг ч юмуу маш тодорхой он, сар, өдөр товлох хэрэгтэй.

  1. Тодорхой төлөвлөгөө гарга. Тэгээд бэлэн биш ч байсан хамаагүй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхлэх.

  2. Энэ бүгдийгээ нэгтгэж цаасан дээр бичих. Хэзээ, хэдэн төгрөгтэй болох вэ? Тэр мөнгийг юу хийж, яаж олох вэ? гэдгийг тодорхой тунхаглан бичнэ. Жишээлбэл: Хэзээ?– 2018 оны 6 сарын 25-нд  Хэд? -675 сая төгрөг олно. Юугаар? -Өөрийхөө мэдлэгийг бусдад хүргэх.  Яаж? – онлайн хичээл бэлтгэж боловсруулах, сургалт семинар зохион байгуулах, ном бичиж гаргах гэх мэт.

  3. Бичсэнийгээ өдөрт 2 удаа нэг нь өглөө босонгуутаа нөгөө нь орой унтахаасаа өмнө уншина. Ингэж унших явцдаа аль хэдийн бодит болчихсон байгаагаар төсөөлөөрэй.

Мөнгийг бодитоор мэдэрч чадсан хүн л баян болно. Өөрөөр хэлбэл оюун ухаанаа мөнгөтэй болох хүслээр дүүргэж, түүнийгээ аль хэдийн бодитоор эзэмшсэн байгаагаар төсөөлж, мэдэрч чадсан хүн мөнгөтэй болно.

Гэхдээ энэ нь заавал мөнгө байх албагүй жин хасах, сургуулиа төгсөх, ажилд орох гээд ямар ч эерэг хүсэл байж болно.

Хүсч байгаа юмаа бодитоор мэдэрч, төсөөлж чадсан хүн түүнийгээ бодит болгодог.

Энэ 6 шат зургуулаа маш чухал тул аль нэгийг нь алгасаж огт болохгүй. 6-уулангий нь хамтад нь хийх ёстой гэдгийг анхаараарай.

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна