Мал, түүхий эдийн ил задгай худалдаа цэгцэрнэ

2016 оны 1 сарын 22

Сэтгүүлч:
Орхон

Малын худалдаа, мал нядалгаа, малын гаралтай түүхий эдийн цэгийг нэг газар төвлөрүүлэх бодлогын хүрээнд 2013 оноос орон нутгаас төвлөрсөн худалдааны зах байгуулахаар ажилласан байдаг.

Энэ хүрээнд Баян цагаан багийн нутаг дэвсгэрт стандарт шаардлага хангасан малын худалдаа, махны бөөний худалдаа түрээсийн лангуу зэрэг үйл ажиллагаатай худалдааны төв байгуулагдсан байна. Одоогийн байдлаар албан ёсоор нээгдээгүй байгаа.

Энэхүү төв бүрэн хэмжээнд ашиглалтад орвол аймгийн хэмжээнд байх ил задгай мал түүхий эдийн худалдааг нэг цэгт төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг хэллээ.

Өөрөөр хэлбэл худалдааны төв хараахан ашиглалтад ороогүй байгаа учраас төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талбайд төвлөрсөн махны худалдаа цагаан сар хүртэл байх юм байна.

Ямартай ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй газруудад малын гаралтай бүтээгдэхүүн ил зад-гайгаар худалдаалах,явдал аймгийн хэмжээнд жилийн жилд яригддаг байсан.

Энэ жилээс эхлэн мал түүхий эдийн захыг ашиглалтад оруулснаар хот доторх амьд малын худалдаа, арьс шир, түүхий эдийн ил задгай худалдаа цэгцрэх сайн тал бий болж байгаа гэдгийг хэллээ.

Эх сурвалж: erdenetinfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна