Канад сургуульд буудалцаан гарчээ

2016 оны 1 сарын 23

Жастин Трюдо

Фото: Ruben Sprich / Reuters

 

Канадын Саскачеван мужийн сургуульд гарсан буудалцааны улмаас таван хүн амь үрэгдэж, хоёр нь хүндээр шархаджээ. Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байсан ерөнхий сайд Жастин Трюдо энэ тухай мэдээлэв.

 

Канадын ерөнхий сайд уг хэргийн шалтгааны нэрлэж чадсангүй. “Энэ нь эцэг эхчүүдэд хамгийн аймшигтай өдөр болсон нь тодорхой” гэж тэр хэлэв.

 

 

Саскачеван мужийн баруун хойд хэсгийн Ла-Лош сууринд нэгдүгээр сарын 22-ны өдөр буун дуу гарчээ. Зургаа, долоон удаа буу дуугарсан гэж гэрч ярив. Нэгэн сурагч сургуульдаа байхдаа буудсан ба түүнийг саатуулаад байгаа гэнэ. Дээрх хэргийн өмнө орон сууцны хороололд буудалцаан гарсан бөгөөд түүнд сурагчийг холбоотой эсэхийг шалгаж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна