Louis Vuitton сан орчин үеийн Хятадын урлагийг танилцуулна

2016 оны 1 сарын 23

Сюй Чень, New, 2014

Louis Vuitton сан өөрийн үйл ажиллагааны дөрөв дэх шатны хүрээнд үзэгчдийг Хятадын орчин үеийн урлагтай танилцуулна. Үзэсгэлэнд эх газрын Хятадын зураач нарын бүтээлээс гадна загварын ордны өөрийн цуглуулгаас нь тавигдах юм.

Сюй Цюй, Currency Wars, 2015

Эхний үзэсгэлэн нь Bentu («Төрлөх нутаг») нэртэй ба үймээн өөрчлөлтийн эриний урлагийг танилцуулна. Тэнд эх газрын Хятадын үеийн 12 зураачийн бүтээл тавигдан нийгмийн амьдрал хэрхэн хувирч буйг харуулах юм. Эрчимтэй хөгжиж байгаа оронд урлаг мөн хэрхэн хөгжиж байгааг үзэсгэлэнгээс сонирхох боломжтой аж. Будгаар зурдаг Сюй Цюй, үнсээр зурдаг Чан Хуань зэрэг зураачдын техниктэй танилцах болно. Энэ үзэсгэлэн нь нэгдүгээр сард нээгдээд дөрөвдүгээр сар хүртэл олны хүртээл болох юм.

Чан Хуань, Great Leap Forward, 2007

Чан Хуань, National Day, 2009

Хоёр дахь үзэсгэлэн нь салбарын сэдвээр ялгагдах биш тэр нь Louis Vuitton сангийн цуглуулгад байгаа 11 хятад зураачийн бүтээлийг үзүүлэх бөгөөд нийлээд Дорно, Өрнийн соёлын уур амьсгалын бясалгалын зохицлыг гаргах учиртай. Энд Ай Вэйвэй, Чан Хуанийн сүрлэг бүтээлүүд, Ян Фудун, Исаак Жульен нарын инсталляци, Цао Фэй нарын кинонууд ба өөр сонирхолтой үзүүлэн байгаа ажээ. Энэ бүгдийг Louis Vuitton сангийн үзэсгэлэнгээс есдүгээр сар хүртэл үзэж болох ажээ.

Хуан Юн Пин, L’Arc de Saint-Gilles, 2015

Энэ бүгдийн хажуугаар, сангийн радиостанц гуравдугаар сараас эхлэн Хятадын орчин үеийн болон сонгодог хөгжим, яруу найргийг дамжуулж эхлэх гэнэ. Нээлт нь нэгдүгээр сарын 27-нд болно. Орчин үеийн Хятадын урлагийн ийм том танилцуулга нь зөвхөн Louis Vuitton ордны соёлын салбараас гадна, Парис хотын хувьд томоохон үйл явдал болох учиртай.

Янь Пэй-Мин, All Crows Under The Sun Are Black, 2012

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна