ИУ бүлгийнхэн Оросын ЗПЦ-ыг олзолсноо харуулжээ

2016 оны 1 сарын 23

 

ИУ бүлэглэлийнхэн Оросын зенитийн пуужингийн “Квадрат” цогцолборын зургийг сүлжээнд нийтлэн Дейр-Эз-Зор баазын ойролцоо олзолсон гэлээ. Исламын дайчид уг зургийг нийтлэн орос нисгэгчдийг айлгаж байна гэж мэргэжилтнүүд хэлэв.

 

 

Үнэн хэрэгтээ тэд хэчнээн пуужин машин олзолсон нь тодорхойгүй. Террористууд тэр системийг удирдаж чадах нь эргэлзээтэй. Түүнийг туршлагатай команд ажиллуулдаг. Системийг тэд ашиглалаа гэхэд түүний байлдааны үзүүлэлт нь нисэх онгоцнуудтай тэмцэх боломжгүй гэнэ. Учир нь Оросын онгоцнууд уг пуужин хүрэхээргүй өндрөөс цохилт өгч байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна