Нефтийн үнэ таван сарын дээд өсөлтийг харууллаа

2016 оны 1 сарын 23

Баасан гаригийн биржийн арилжаагаар Brent маркийн нефтийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сараас хойших өсөлтийн дээд хувийг харууллаа. Баррель нь 29,7 долларын төвшнөөр эхэлсэн арилжааны өдөр 32,18 долларын хэмжээнд худалдаагаа хаалаа. Ийнхүү уг маркийн нефтийн баррелийн үнэ өдрийн дотор 10,02 хувиар буюу 2,93 доллараар нэмэгджээ.

Хамгийн сүүлд нефтийн нэг өдрийн өндөр өсөлт 2015 оны наймдугаар сарын 27-нд байсан юм.

Нефтийн үнэ өссөний улмаас Москвагийн бирж дээр доллар суларч нэг нь 77,96 рублиэр арилжаалагдлаа. Өдрийн дотор доллар таван рублиэр хямдарчээ. Евро мөнгө ч 84,31 доллар хүртэл хямдарлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна