“Эко парк”-ын ажил хавар эхэлнэ

2016 оны 1 сарын 23

Нийслэлийн захад орших хогийн цэгүүдийг нэгтгэн “Эко парк” байгуулах ажлын бэлтгэл үе шат үргэлжилж байна. Одоогоор техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилдаа орсон талаар “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Бямбасайхан мэдээллээ. Ингээд зураг төслийн ажлыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас баталчихвал ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна.

Техник эдийн засгийн үндэслэлээр хог боловсруулах үйлдвэр байгуулахад 235 тэрбум төгрөг шаардлагатай гэх дүн гарчээ. Гэхдээ энэ хөрөнгийг улсаас гаргахгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохицуулахаар болсон байна. “Эко парк” дотор хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх хоёр станц, 26 үйлдвэр, 14 аж ахуйн нэгж байгуулах юм. Эдгээр ажлын төсвийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийднэ гэлээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна