"Дэрэн" клүб дараалсан хожил байгууллаа

2016 оны 1 сарын 23

“ПЭПСИ ЛИГ”-ийн гурав дахь 7 хоногийн эхний тоглолт “Дэрэн” ба “Эрчим” багуудын тоглолтоор эхэллээ. “Дэрэн” өнгөрсөн тоглолтонд ялалт байгуулж чадсанаар 3 оноотой болоод байсан. Тэд өнөөдрийн өрсөлдөгчөө үндсэн цагт 10:3 харьцаатай ялсанаар 6 оноотой болж хүснэгтийн байрлалаа ахиулах боломжтой боллоо.

Багийн ахлагч Б.Гарьдмагнай тус тоглолтонд 2 гоол оруулсан бол Ам.Тэмүүжин гурван гоол, А.Тэмүүжин мөн нэг гоолыг оруулж багаараа жигд тоглолтыг үзүүллээ. Харин “Эрчим” клүбийн тухайд хамгаалалт өнөөдөр төдийлэн сайн үр дүнтэй болсонгүй. Гэхдээ залуу тамирчид тоглолтоос тоглолтонд сайжирна гэдэгт итгэлтэй байна. 

Хожил байгуулж 6 оноотой болсон "Дэрэн" клүб дараагийн тоглолтоо нэгдүгээр сарын 30ны өдөр "Арвис" багийн эсрэг хийх бол "Эрчим" оноогоо ахиулахын төлөө мөн тус өдөр "Улаанбаатарын мазаалайнууд" багтай өрсөлдөх хуваарьтай байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна