ЭМД-ыг 46000 болгосныг гомдолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

ЭМД-ыг 46000 болгосныг гомдолтой байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс шатахууны үнэтэй холбоотой гомдол мэдүүлсний зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 46 мянган төгрөг болгосонд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай №1601229891 дугаараар хандсан иргэн “ЭМД-ын шимтгэл төлөлтийг 46000 мянган төгрөг болгосон нь гомдолтой байна. Өмнө нь 12000 мянган төгрөг төлдөг байсан тухайн үедээ тэр мөнгөндөө авах ёстой эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддаггүй байсан” гэсэн байна. Харин №1601224757 дугаартай зочин “Архангай аймгийн зүүн хойд талын сумдад бензиний үнэ буугаагүй байна. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү”. №1601225216 дугаараар хандсан иргэн “УИХ-ын чуулган дээр Архангай аймагт борлуулагдаж байгаа бензиний үнэ Улаанбаатартай ижил болсон гэх юм. Архангай аймгийн зүүн хойд талын сумдуудад бензиний үнэ буугаагүй байгаа. УИХ гишүүд нь худлаа ярьсан” гэх саналыг тус бүр ирүүлжээ. Мөн дараах гомдол иржээ. Үүнд

№1601227942 Цайзын Асайт худалдааны төвийн мини маркет дэлгүүр нь хүмүүст НӨАТ-ын талоныг шаардлага тавихад өгөөд, шаардлага тавихгүй бол өгөхгүй байна. Энэ ямар учиртай вэ. Арга хэмжээ авах хэрэгтэй.

№1601224715 Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны алба нь 7 хоногт 2 удаа дотоод ажилтай, мөн өнөөдөр /өчидөр/ 13:30-аас хойш иргэдийг хүлээж авахгүй хүнд сурталтай, иргэддээ үйлчлэхгүй байна.

№1601224648 НӨАТ-ийн шинчилсэн хуулиа ард түмэнд болон хууль хэрэгжүүлэгч хэрэглэгч нарт хэвлэл мэдээллээр зөв ойлгуулж бодолтыг нь харуулаад тайлбарлаж болдоггүй юм уу.

№1601224791 Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага нарангийн 15-13 тоотоос цахилгаан залгуулахаар дуудлага өгсөн. Гэтэл цахилгаан залгаж өгөөгүй байж 3300 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж өгнө үү.

№1601221384 Том оврын тээврийн хэрэгсэлтэй иргэд бид улирлын чанартай ажил эрхэлдэг. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 12 сараар татвараа төл гэж шаардаж байгаад гомдолтой байна. Бүтэн жилийн дотор 10 сар л үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад бүтэн жилээр татвар төлүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

№1601226538 БНХАУ-ын махны 12 ширхэг үйлдвэрийг Монгол Улсад барина гэж байгааг дэмжихгүй байна. Монгол Улсынхаа махны үйлдвэрийг дэмжиж өргөжүүлж өгнө үү.

№1601229022 Өндөр настны тэтгэврийг хэзээнээс эхлэн олгох вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

№1601214064 Монгол Улсынхаа эх, хүүхдийг харж үзмээр байна. Эхийн одонгийн мөнгийг нэмүүлэх хүсэлтэй байна гэсэн санал гомдлыг ирүүлжээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж