Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

2016 оны 1 сарын 24

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээлэв.

2016 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:  

    Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, Увс нуурын хотгор,  Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, говийн нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 888 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:    

 

  25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 26-нд Хангайн уулсаар, 28-нд төв,зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25, 28-нд зарим газраар, 26, 27-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна