Обама Цагаан ордонд “хашигдав”

2016 оны 1 сарын 24

 

АНУ-ын зүүн хэсгийн нутгаар өнгөрсөн хоёр хоногт цасан шуурга 85 сая хүний хөлийг хорив. Цасан шуурганаар АНУ-д сүүлийн 100 жилд ороогүй их хэмжээний хур тунадас унаж, зарим газар нэг метр өндөр хунгар үүссэн байна. АНУ-ын 11 муж улсад онц байдал зарлаж, газар болон агаарын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоожээ. Түүнчлэн цасан шуурганы үеэр ослоор 18 хүн амь үрэгдсэн байна. АНУ-ын Кентакки, Пеннсилвани муж улсад олон мянган өрх айл гэрэл цахилгаангүй болж, автозамд урт түгжрэл үүсчээ. Улаан загалмайн байгууллагаас хурдны автозам дээр түгжрэлд орсон иргэдэд дулаан хөнжил, майхнаар тусламж үзүүлсэн байна. Цасан шуурганаас өмнө оршин суугчид хүнс, гар чийдэн зэргийг нөөцлөн авахаар дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэж, агуулахыг нь хоосолсон байв.

 

Үүний зэрэгцээ АНУ-ын холбооны засгийн газар баасан гаригийн үдэд хаалгаа барьж, ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд “хашигдан” үлджээ.

 

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна