Зика вирус Риогийн Олимпт заналхийлж байна

2016 оны 1 сарын 24

 

Бразиль болон Латин Америкийн бусад орнуудад Зика вирусын халдвар аюул дагуулж байна. Шумуулаар тараагддаг Зика вирусын халдвараас сэргийлэн Ямайк, Колумб, Эл-Сальвадор зэрэг улсад эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болохоо жилээр азнахыг зөвлөжээ.

 

Тэгвэл Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны Олимпийн наадмын үеэр зика вирусын халдвар хөл хүнд эмэгтэйчүүдэд аюул учруулж болзошгүй байна. Олон сая жуулчдыг татах Олимпийн наадмын үеэр вирусын халдвараас сэргийлэх төлөвлөгөөг албаныхан боловсруулжээ. Гэсэн ч АНУ, Канад болон Европын холбооны зүгээс жирэмсэн эмэгтэйчүүдийг Бразиль болон Латин Америкийн бусад орнуудад аялахгүй байхыг анхааруулж байна.

 

Зика вирус жирэмсэн эхэд халдварласнаар ургийн тархины хөгжлийг сааруулж жижиг толгойтой, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аж. Зика вирустэй тэмцэх арга нь шумуулыг устгах, түүний өндгөөр бохирдсон усыг ариутгах аж. Зика вирус анх 1940-өөд онд Африкт илэрсэн байна. Өдгөө Латин Америкийн орнуудад  3500 гаруй жирэмсэн эхэд уг вирус илэрчээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна