Гурван сая дахь иргэн Х.Монголжин нэг ой хүрлээ

2016 оны 1 сарын 24

Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Х.Монголжин охин өнөөдөр нэг ой хүрч байна. Өмнөговь говь аймгийн Даланзадгад суманд одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Э.Хатанболдын эхнэр Г.Аззаяа амаржиж, Монгол Улс гурван сая иргэнтэй болж байлаа.

Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын урьдчилсан таамгаар Монгол Улсын гурван сая дахь иргэн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт мэндэлнэ гэж тооцсон ч, ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр эмнэлэгт мэндэлсэн юм.

Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, нэгдүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулж байжээ. Өнгөрсөн оны яг энэ өдөр Х.Монголжин охинтой чацуутан болж, 181 хүүхэд шинээр мэндэлжээ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна