Харцага цолны хүндэтгэлийн барилдаантай

2016 оны 1 сарын 24

Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Тус барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байжээ. Өнгөрсөн жил ес дэх удаагийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэж байсан байна.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна