Тэрбумтны эхнэр Чили улсад газар хандивлана

2016 оны 1 сарын 24

 

Америкийн тэрбумтан Дуглас Томпкинсийн бэлэвсэн эхнэр Чили улсад байгалийн баялгийн арвин нөөцтэй хэсэг газрыг хандивлахаар болжээ. Кристина Томпкинс Чилийн өмнөд хэсэгт орших өөрийн эзэмшлийн газрыг  хандивлах асуудлаар ерөнхийлөгч Мишель Бачелеттэй уулзсан байна. Кристина Томпкинс Патагони дахь 400 мянган га талбай бүхий газрыг дархан цаазат газар болгох болзолтойгоор Чилийн засгийн газарт хандивлахыг хүсчээ.

 

Тэрбумтан Дуглас Томпкинс өнгөрсөн арванхоёрдугаар сард хөнгөн завины ослоор нас барсан юм. Тэрбээр 1990-ээд онд тус газрыг худалдан авсан нь маргаан дэгдээж байжээ. Дуглас Томпкинс энэ газарт 375 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Чили, Аргентинд хуваан хандивлаж дархан цаазат газар байгуулахыг зорьсон аж.

 

Кристина Томпкинс өнгөрсөн арванхоёрдугаар сард Бразилийн хилийн ойролцоо орших 150 мянган га намгархаг газрыг Аргентинд хандивлах асуудлаар уулзсан аж.

 

Эх сурвалж: ВВС

 

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна