Хөдөөгийн зураглал

2016 оны 1 сарын 24

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016”-г угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж байна. Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар тухайн орон нутагтай хамтран энэхүү аяныг зохион байгуулж буй.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 отрядаар дайрч нийт 7762 км газраар аялаад байна. Энэхүү “Дархан хил-Олимп” бамбар нэгдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн хилийн ангиас Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангид шилжсэн. Тэгвэл тус ангиас бамбарыг өнөөдөр(01.24) Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн ангид шилжүүлэн өглөө.

Ингээд зураглаач Ц.Ариунболдын дуранд буусан Хэнтийн аймгийн Дадал, Биндэр сумын фото агшнаас хүргэж байна. Дадал сумын хилийн ангид "Дархан хил-Олимп" бамбарын аян болсон бол Биндэр сумын залуус идэр есүүд хүйтэнд сумын шилдэг уургачаа шалгаруулах үе нь таарааад байсан юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМ

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН АДУУЧИН ЗАЛУУС


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна