Озэки Котошёогикү түрүүллээ

2016 оны 1 сарын 24

Мэргэжлийн сүмогийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацу башёд озэки Котошёогикү түрүүллээ. Токио хотноо болсон Хацү башёгийн сүүлийн өдөр Котошёогикү озэки Гоэйдотой барилдахаар оноолт таараад байсан бөгөөд түүнийг давснаар 14 даваа, нэг унаатай болж, эзэн хааны цомыг анх удаа хүртэж байна.

Озэки Котошёогикүгийн хувьд башёгийн 10, 11, 12 дахь өдөр ёкозүна Какүрюү, Хакүхо, Харүмафүжи нарыг дараалан давсан. Тэрээр энэ цагийн гурван аваргыг давсны дараа 13 дахь өдрийн барилдаанд Тоёоношимад ялагдсан. Гэвч нэг унаатай болсон Котошёогикү сүүлийг өдрийг хүртэл тэргүүлэгчдийн байранд үлдээд байсан юм. Өнөөдөр Котошёогикү Гоэйдог давж, нэгэн амжилтын эзэн боллоо. Учир нь башёгийн сүүлийн өдрийг хүртэл озэки Котошёогикү япончуудын ганц найдвар хэвээр үлдсэн. Энэ тэмцээний нэг онцлог бол нутгийн бөхчүүд хамгийн сүүлд Эзэн хааны цом хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс озэки Котошёогикү сүүлийн өдрийг хүртэл түрүүлэх боломжоо алдсангүй даваагаа ахиулаар түрүүллээ.

Хамгийн сүүлд буюу 2006 оны нэгдүгээр сарын тэмцээнд Точиазума гурав дахь түрүүгээ авч байжээ.


Oзэки Котошёогикү ёкозүна Харүмафүжиг давж, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. /12 дахь өдөр, 2016.01.21/

Oзэки Котошёогикү Хакүхог давж, башёг тэргүүлж эхэллээ. /11 дэх өдөр, 2016.01.20/

 

Oзэки Котошёогикү 10 дахь өдрийн барилдаанд ёкозүна Какүрюүг давлаа. /10 дахь өдөр, 2016.01.19/

 

Ч.БОЛОР

 

 

千秋楽日馬富士 vs 白鵬

Posted by SUMO (大相撲) on Sunday, January 24, 2016

 

 

千秋楽琴奨菊 vs 豪栄道

Posted by SUMO (大相撲) on Sunday, January 24, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна