Долоо хоногийн өрнийн зурхай 2016.I.25-2016.I.31

2016 оны 1 сарын 25

Нэгдүгээр сарын 25-наас 2016 оны нэгдүгээр сарын 31-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Харилцаандаа анхаар. Гэр бүлийн таагүй асуудал таны сэтгэл санаа, эрч хүчинд сөргөөр нөлөөлнө. Хэт өндөр сэтгэл хөдлөл ажил хэрэгт таагүй үр дагавар авчрах эрсдэлтэй. Таны төлөвлөгөөнд саад учирч, урам хугарахад хүрнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарч, стресс бухимдлаа зөв аргаар тайлахыг хичээгээрэй.

Үхэр:

Ажил хэрэг бүтэмжтэй байна. Энэ нь таны сэтгэл санааг өргөж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Эрч хүчтэй, цоглог байдал чинь эсрэг хүйстний анхаарлыг татна. Хосын харилцаанд уламжлалт хэв загвараас гарч сэтгэх хэрэгтэй. Санаандгүй байдлаар хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоох бололтой. Орлогоо нэмэгдүүлэх олон боломжийг эрэлхийлээрэй.

Хамтатгах:

Дотоод сэтгэлийн амар тайван байдлыг эрхэмлэ. Ажил амралтаа зохицуулж, элдэв бодолд дарагдах хэрэггүй. Гэр бүлийн хосуудын харилцаанд асуудал үүснэ. Энэ нь удаан хугацаанд шийдэгдэхгүй үлдэх магадлалтай. Зөн совиндоо итгэж шийдвэр гаргаарай. Амьдралаас хүсч буй зүйлсийнхээ тухай бодож, бага зэрэг мөрөөдөлд автахад гэмгүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ.

Мэлхий:

Өөртөө анхаарал хандуулах долоо хоног. Өдөр тутмын асуудлаас түр хөндийрч дотоод сэтгэл рүүгээ өнгий. Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодож эргэцүүлээрэй. Ажил хэрэгт саад учирвал эргэн тойрныхноос тусламж хүс. Сэтгэл хөдлөл ихтэй үедээ гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж санхүүгийн хүндрэл үүсэх бололтой.

Арслан:

Стресс бухимдал ихтэй байна. Ажил хэргийн асуудал танд дарамт учруулна. Бүх хүчээ ажилдаа зориулсан ч таны хичээл зүтгэл үнэлэгдэхгүй. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Мөрийтэй тоглоом, аз туршсан зүйлээс татгалзаарай. Гэр бүл, хосын харилцаанд үл ойлголцол, хэрүүл маргаан гарна. Стрессээс үүдэлтэй нойргүйдэл, хоолны дуршил буурах зэрэг зовуурь илэрч болно.

Охин:

Ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинээр эхлүүлсэн ажил хэрэг таны орлогыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, амьдралын хэв маягаа өөрчлөхөд тохиромжтой. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэлт баяр тохионо. Хамт олны дунд үүссэн зөрчил, тэмцлээс хол байхыг хичээгээрэй. Замд гарах болон аялалын төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөж байна.

Жинлүүр:

Азтай долоо хоног. Хоёр жилд ганц удаа тохиодог од эрхсийн эерэг нөлөөг алдахгүй байхыг хичээгээрэй. Томоохон зүйлс худалдаж авахдаа анхааралтай байгаарай. Гэр бүлийн харилцаанд тайван байдал давамгайлна. Ганц бие хүмүүс романтик болзоонд уригдана. Гэхдээ одоохондоо хэт дотно харилцаа үүсгэх гэж яарах хэрэггүй.

Хилэнцэт:

Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Долоо хоногийн эхээр мөнгөний эрэлд гарна. Ням гаригт их мөнгө орж ирнэ. Чимээ шуугиангүй, тайван өдрүүд үргэлжилнэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд гэртээ тайван амарч өнжихийг хичээ. Учир нь ирэх сард чухал ажлууд, баярт мөчүүд таныг хүлээж байна.

Нум:

Хойш тавьсан ажлуудаа дахин барьж аваарай. Шинэ түнш, хамтрагчидтай уулзаж, шинэ ажил эхлүүлж магадгүй. Таны бусдыг өөртөө татах хүч нэмэгдэж, эсрэг хүйстний сонирхлыг татна. Мэдлэгээ дээшлүүлэх, шинэ зүйл сурч мэдэхэд таатай. Долоо хоногийн дунд үед мөнгө орж ирнэ. Салхинд гарах санал, гэнэтийн урилга ирж магадгүй.

Матар:

Таныг зүгээр суулгахгүй байгаа амбиц ирэх долоо хоногт боломжийг алдалгүй шүүрэхэд тусална. Тэр боломж нь шинэ албан тушаалд дэвших боломж олгоно. Мөнгөтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Долоо хоногийн дундуур та сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс хэн нэгэнд өөрийн мэдэлгүй сээтэн хаяж, бусдын анхаарлын төвд буйгаа мэдэрнэ. Энэ бол ирэх долоо хоногт таныг хүлээж буй дийлдэшгүй хүсэл, мөнгө, санамсаргүй учрал, зарим нэг өөрчлөлтийн эхлэл.

Хумх:

Өнгөрч буй сарын турш таныг зовоож байсан мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зав гаргах боломж бүрдэнэ. Гэвч санхүүгийн байдал бүрэн сэргээгүй байгааг анхаараарай. Ажил хэрэгт шинэ бүтээлийн санаа, баяр хөөр таныг эзэмдэнэ. Долоо хоногийн сүүлээр романтик учрал тохионо.

Загас:

Таны болон гэр бүлийнхний эрүүл мэндтэй холбоотой асуудлууд санаа зовооно. Энэ долоо хоногт таны амьдралд маш том өөрчлөлт гарах бололтой. Хамт олны дунд үүссэн хэрүүл маргаанд татагдаж орохгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн дунд ядаргаанд орж, нойроо дийлэхэд хэцүү болно. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаа шийдэх замы олж чадна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна