УИХ: ЗГ-ын хувь заяаг шийднэ

2016 оны 1 сарын 25

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас энэ долоо хоногт УИХ, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг гаргажээ.

Энэ долоо хоногт хууль тогтоогчид Засгийн газрын хувь заяаг шийдэх болж байна. Өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригт энэ асуудлыг шийдэх боломж байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооноос тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа ирэх пүрэв гаригт дуусах учраас энэ өдрийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх бол баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын дарааллыг дараах жагсаалтаас харна уу.

 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Г” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: 2016.01.25-ны өдөр Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын өртгөтгөсөн хэлэлцээ “Б” танхимд.

 

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт:

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт үүрэг бүхий Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хог хаягдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нээлттэй хэлэлцүүлэг 14.00 цагаас “А” танхимд.

 

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 25-ны Даваа гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 27-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

01 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 26-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

01 дүгээр сарын 28, 29-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна