M.Хүдэрбаатар Ерөнхий сайдын зөвлөхөөр дахин томилогдлоо

2016 оны 1 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар М.Хүдэрбаатарыг зөвлөхөөр томиллоо. Ингэснээр М.Хүдэрбаатар нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдон, ажиллаж байгаа анхны хүн болж байна. Тэрбээр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөвлөхөөр ажиллалаа. Шинэчлэлийн Засгийн газрын Нийгмийн бодлогын зөвлөхөөр 2012-2014 онд ажилласан. Энэ хугацаандаа өв соёлоо дэлгэрүүлэх “Адуучин” тэмцээнийг санаачилж, үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулж, аймаг бүрт бүсийн оношлогооны төв барих, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бууруулах чиглэл гээд олон ажилд оролцсон туршлагатай зөвлөх юм.

Өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллахюм байна. Тэрбээр 2007 онд “Токио Метрополитан” их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академи Удирдахуйн ухааны магистраар, 2012 онд Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2014 онд Австрали Грифитийн их сургуульд Хяналт, мониторингийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна