Трамп бардамнав

2016 оны 1 сарын 25

 

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшээд байгаа Дональд Трамп сонгогчдын дээд зэргийн дэмжлэгтэйгээ зарлан гайхуулсан тухай CNN дамжуулжээ. “Би Тавдугаар авенюгийн голд зогсоод хэн нэгнийг буудаж чадна. Гэсэн ч би сонгогчдоо алдахгүй” гэж Трамп мэдэгджээ. Тэр ингэж хэлж байхдаа хуруугаа камерт чиглүүлэн буудаж байгаа дохиог харуулсан байв.

 

Тэрбумтны энэ үйлдэл нь одоо Америкт өрнөж байгаа галт зэвсэг эзэмших, зэвсэгт хүчирхийллийн талын маргаан ид өрнөж буйтай давхцсан байна. Галт зэвсгийн эзэмшлийг хязгаарлахыг ерөнхийлөгч Барак Обама дэмжиж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна