Лигийг тэргүүлэгчдийн нэг "Сэлэнгэпресс" бүдэрлээ

2016 оны 1 сарын 25

Ням гарагийн амралтын өдрийн “ПЭПСИ ЛИГ”-ийн хүрээнд болсон хамгийн сүүлийн тоглолт үнэхээр оргил багуудын тулаан байлаа. Лиг эхэлсэнээс хойш магадгүй хамгийн өрсөлдөөнтэй үзэгчдийг шуугиулсан тоглолт нь энэ болж байна. Шүгэл дууграад удалгүй залуу тоглогч Г.Анхбаяр хоёр гоолыг маш богино хугацаанд оруулж чадсан бол шилдэг довтлогч Наранболд мөн гоол оруулж 5 минутын дотор тэд эсрэг багтаа эхний цохилтыг өглөө. Харин тоглолтын 8 дахь минутанд Ч.Тогтохбаяр болон Цацрал нар 10 дахь минут гэхэд тоог 3-2 болгож ойртуулсан. Мэдээж "Хоромхон" тэргүүллээ алдахгүйн тулд энэ үед завсарлага авж тоглолтыг намжаалаа. Гэхдээ эхний хагасын үр дүн 6-3.

Ганбаярыг эхний хагасд зогсоох хүн “Сэлэнгэпресс” багаас байсангүй. Харин шийдвэрлэх үед маш их биеийн хүчний тоглолтыг багууд хийж алдаа их гарж байлаа. Өрсөлдөөн ч дээд цэгтээ тулсан. Цацрал Чинзориг нар багаа манлайлан чухал гоолуудыг оруулж тоог 9-8 болгож ганцхан бөмбөгний зөрүүтэй болгосон ч багуудын алдаа аль хэдийн таваас дээш болсон. Ингээд байдал хаашаа ч эргэж болох хүнд нөхцөлөөс Наранболдын дараалан оруулсан гурван гоол “Сэлэнгэпресс” багийн эрч хүчийг мохоож “Хоромхон” клүб чухал хожлоо байгууллаа.

Лигийг хожигдолгүй тэргүүлж байсан “Сэлэнгэпресс” ийнхүү энэ тойргоос оноо алдсан бол харин эсрэгээрээ “Хоромхон” тэдэнтэй онооны хувьд ижил болж чадлаа. Н.Наранболд тус тоглолтын хоёрдугаар хагасд өөрийгөө бүрэн харуулж нийтдээ 5 гоол оруулсан бол Г.Анхбаяр 4, А.Улсболд 2 мөн О.Оюунбаатар хоёр гоолыг орууллаа. 

Хүснэгтийг гуравдугаар тойргийн дараачаар “Улаанбаатарын Унаганууд”, “Арвис” мөн “Хангарьд” багууд ижил 9 оноотой тэргүүлж байна. Гэхдээ “Хангарьд” клүб нэг тоглолт илүү хийсэн бол “Хоромхон”, “Сэлэнгэпресс”, “Дэрэн” багууд ижил 6 оноотой эхний байруудад бичигдэж байна.  Ирэх амралтын өдрүүдээр хөлбөмбөг сонирхогч бид бүхнийг “ПЭПСИ ЛИГ”-ийн зургаан ч тоглолт хүлээж байна.  

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна