Харцага цолтон түрүүлэв

2016 оны 1 сарын 25

Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд харцага цолтон түрүүлэв. Тэр тусмаа уран барилдаант харцага Ө.Даваабаатар даваа бүртээ уран дайчин барилдаан үзүүлсээр энэ өдрийн түрүү бөхөөр тодорсон юм. Түрүү булаалдах барилдаан огт удсангүй. Даваабаатар харцага сэнжигний барьц авангуутаа л Батсуурь арсланг зайлж татан хавираад хаячихав. Их шөвөгт Оюунболд арсланг бариа зөрөөн дээр харваж хөлд нь ороод л дэрлээд давсан юм. Ер нь өнөөдрийн барилдааны бүх учраагаа маш түргэн шуурхай давж байлаа, харцага. Аргагүй л бэлтгэл сайн, ир нь орчихсон байсных биз ээ.

Харин арслан Батсуурь Мөнгөнбаатарыг хашлаганд хүрэхээс өмнө барьц авчихсан  байсан. Сэнжигний барьцнаас татаж тэнцвэр алдангуут нь баруун хонгодон түрээд хашлаганд тулж засуулууд ч барилдааныг зогсоосон. Тэд талбай голлоод барьцаа дахин авах гэсэн боловч Мөнгөнбаатар өгсөнгүй. Бас үзэгчид ч Мөнгөнбаатарыг дэмжин бөөн шуугиан. Ингэж хэт туйлширч болохгүй л дээ. Хэн ч харсан илт барьцанд хүрээд мэх үргэлжлээд явж байсан л барилдаан... Арслан дүрмээрээ л барилдсан. Мөнгөнбаатар тахимаа өгөлгүй хөлийн цэцэд гомдол мэдүүлж байх үеэр улсын начин Б.Адъяахүү багш нь зүүн талын үэгчдийн суудлаас босч маш түргэн дотор заал руу орон Мөнгөнбаатарыг дуудан "тахимаа өг" гэсэн бөгөөд шавь нь ч багшийнхаа үгэнд шууд орж элэг бүсээ тайлж гүйсээр арслан руу очин тахимаа өгнө лээ. Мөнгөнбаатар арслан өмнөх даваануудад сайн барилдсаан. Тавд гэхэд аварга С.Мөнхбатыг баруун ташаагаа өгч байгаад л тохчихсон.  Дараагийн даваанд нь  Лха-Очир начинг дархан хөмрөөгөөрөө даацтайхан давна лээ.

Мөн хоёр дээр а.н Н.Энхжаргал  у.н Р.Пүрэвдагвыг, гурав дээр а.а Б.Ганбаатар у.з Б.Батмөнхийг, а.а Н.Баярбаатар у.н Л.Цэрэнтогтохыг, а.а С.Ерөөлт у.н Бо.Батжаргалыг, а.а Ц.мөнхбаяр а.а А.Отгонбаатарыг, а.а Н.Золбоо а.а Б.Бат-Өлзийг бас л сайхан хаяцгаасан даа. Дөрвийн оноолт дээр наадмаас хойш зодоглоогүй Рагчаа гарьдыг а.а Ц.Мөнхбаяр шороодуулсан бол а.а Н.Золбоо у.х Ө.Бат-Оршихыг хутгах гэхэд нь зайлж дараад, а.х.а О.Гантулга у.н Б.Амарзаяаг давхар хамаад а.х.а Ш.Мөнгөнбаатар у.н Ц.Одбаярыг мушгиад давах нь үзэхэд урамтай сайхан барилдаанууд байлаа.

Дунд шөвөгт улсын заан Д.Баасандорж, начин Л.Лха-Очир, а.а  Д.Анар нар шалгарлаа. Жем интэрнэшнл компаний хамт олон барилдаанд хүрэлцэн ирсэн бүх харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан бол нутаг нуга, хамт олон, найз нөхөд, ах дүүс, шавь нар нь харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлсээр байв.

С.Бадам

 

Гурвын даваа

1. С.Мөнхбат у.а -Б.Энхсайхан а.х

2.Н.Батсуурь у.а -Н.Энхжаргал а.н.н

3.Э.Оюунболд у.а -Б.Доржсүрэн а.х

4.Д.Рагчаа у.г -Давж.Батбаяр а.а

5.Д.Баасандорж у.з - Ц.Чинзориг а.а

6.Б.Батмөнх у.з -Б.Ганбаатар а.а

7.Ө.Бат-Орших у.х -Б.Насандэлгэр у.н

8.Ө.Даваабатар у.х -Б.Баатарцол а.а

9.Ч.Баянмөнх у.н -Э.Энх-Амгалан а.х

10.Б.Заяамандах у.н -М.Бэлгүүдэй а.н.н

11.С.Батсуурь у.н -Г.Эрхэмбаяр а.н.н

12.А.Батмөнх у.н -Д.Аззаяа а.н.н

13.Б.Амарзаяа у.н -Б.Уугандаваа а.а

14.Ц.Одбаяр у.н -П.Батмөнх а.а

15.Л.Цэрэнтогтох у.н -Н.Баярбаатар а.а

16.Т.Баасанхүү у.н -Б.Дэлгэрсайхан а.а

17.Л.Лха-Очир у.н -Э.Элбэгбаяр а.н

18.Г.Баасандорж у.н -Б.Даваа-очир а.а

19.Ч.Ганзориг у.н -Ц.Чимэддорж а.а

20.Бо.Батжаргал у.н -С.Ерөөлт а.а

21.Э.Даш у.н -Н.Хүрэлсүх а.х

22.Б.Ганхуяг а.х.а -Н.Жаргалбаяр а.н.н

23.Ш.Мөнгөнбаатар а.х.а -Б.Түмэндэмбэрэл а.з

24.О.Гантулга а.х.а -Б.Хаш-Эрдэнэ а.а

25.А.Отгонбаатар а.а -Ц.Мөнхбаяр а.а

26.Д.Анар а.а -Д.Хүдэрбулга а.а

27.Д.Амаржаргал а.а -Б.Бат-Эрдэнэ а.а

28.Б.Бат-Өлзий а.а -Н.Золбоо а.а

Дөрвийн даваа

1. С.Мөнхбат у.а -М.Бэлгүүдэй а.н.н

2.Н.Батсуурь у.а -Э.Энх-Амгалан а.х

3.Э.Оюунболд у.а -Н.Баярбаатар а.а

4.Д.Рагчаа у.г -Ц.Мөнхбаяр а.а

5.Д.Баасандорж у.з - Б.Ганбаатар а.а

6.Ө.Бат-Орших у.х -Н.Золбоо а.а

7.Ө.Даваабатар у.х -С.Ерөөлт а.а

8.С.Батсуурь у.н -Д.Амаржаргал а.а

9.А.Батмөнх у.н -Д.Анар а.а

10..Б.Амарзаяа у.н -О.Гантулга а.х.а

11.Ц.Одбаяр у.н -Ш.Мөнгөнбаатар а.х.а

12.Т.Баасанхүү у.н -Б.Ганхуяг а.х.а

13.Л.Лха-Очир у.н -Э.Даш у.н

14.Г.Баасандорж у.н -Ч.Ганзориг у.н

Тавын даваа

1. С.Мөнхбат у.а -Ш.Мөнгөнбаатр а.х.а

2.Н.Батсуурь у.а -О.Гантулга а.х.а

3.Э.Оюунболд у.а -С.Батсуурь у.н

4.Д.Баасандорж у.з - Г.Баасандорж у.н

5.Ө.Даваабатар у.х -Ц.Мөнхбаяр а.а

6.Т.Баасанхүү у.н -Д.Анар а.а

7.Л.Лха-Очир у.н -Н.Золбоо а.а

Зургаагийн даваа

1.Н.Батсуурь у.а -гоц мөргөв

2.Э.Оюунболд у.а -Д.Баасандорж у.з

3.Ө.Даваабатар у.х -Д.Анар а.а

4.Л.Лха-Очир у.н -Ш.Мөнгөнбаатар а.х.а

Долоогийн даваа

1.Н.Батсуурь у.а -Ш.Мөнгөнбаатар а.х.а

2.Э.Оюунболд у.а -Ө.Даваабаатар у.х

                 Наймын даваа

1.Н.Батсуурь у.а -Ө.Даваабаатар у.х

    /үзүүрлэв/           /түрүүлэв/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна