"ДМЮ" Улаанхадаас хүрэл медальтай ирэв

2016 оны 1 сарын 25

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооноос зүлгэн талбайд футзалын дүрмээр зохион байгуулсан тэмцээнд гурван улсын 15 баг өрсөлдөхөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин аймгийн баг алт, ОХУ-ын "Чита" клуб мөнгө, Монголын "ДМЮ" хүрэл медаль хүртэв.

Дашрамд дуулгахад, "ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг оны өмнөхөн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод болсон олон улсын тэмцээнээс гуравдугаар байр эзэлсэн билээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна