“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2016 оны 1 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дугаар захирамж гаргалаа.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах  Ажлын хэсгийг уг захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох харъяа байгууллагын удирдлагууд, дүүргүүдийн ЗДТГ-ын дарга, Нийслэлийн Ахмадын хорооны дарга, “Заюу тайж” Нийгэмлэг, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн,  “Эгэл амьдралын мөр” ТББ-н гүйцэтгэх захирал нар ажиллана.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна