“Дулаан өвөл” өдөрлөг боллоо

2016 оны 1 сарын 25

2016 оны 1-р сарын 23-ний өдөр “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан” болон “Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоо” хамтран 2016 оны “Дулаан өвөл” арга хэмжээ Залуучуудын соёлын төв ордонд амжилттай боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд ноён Шин Хаймин, Нийслэлийн засаг даргын нийгмийн хамгаалал хүн амын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай болон Хятад Монголын засгийн газар, байгууллага аж ахуй нэгж, арга хэмжээнд хамрагдаж буй Монгол иргэд болон цагаач иргэд нийт 300 гаруй зочид төлөөлөгч энэхүү арга хэмжээнд оролцлоо.

“Дулаан өвөл” бол Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангийн жил бүр тогтмол зохион байгууллагддаг арга хэмжээ бөгөөд гол зорилго нь Монгол улсын нэн ядуу айл өрх болон цагаач иргэдэд эд материалын туслалцаа үзүүлж, хахир хатуу өвлийн хүйтэн өдрүүдэд сэтгэлийн халуун дулааныг мэдрүүлж, Монгол Хятадын нийгмийн хөгжил болон энх тайван, эв найрамдлын гүүрийг бий болгоход оршино. 2016 оны “Дулаан өвөл” арга хэмжээг “Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан” болон “Монгол дахь Хятад цагаач иргэдийн холбоо” хамтран санаачилж, “Монгол дахь цагаач эмэгтэйчүүд, хүүхдүүдийн холбоо” болон “Хүсэл сэтгэлийн элч” нийгэмлэг зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээ БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны ихээхэн дэмжлэгийг авсан. Монгол Хятад бүхий л давхаргын дэмжлэг туслалцааны дор, тусламжийн арга хэмжээг үнэн шударга байлгах зорилгоор “Дулаан өвөл” ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд тусламж авч буй нэн ядуу айл өрх бүрээр очиж, эцэст нь УБ хотын нийт 9 дүүргийн 104 айл өрх, 29 цагаач иргэд энэ удаагийн “Дулаан өвөл” арга хэмжээнд хамрагдсан болно.

“Хүн бүр хайрын сэтгэлээ харамгүй хайрлавал, Энэ дэлхий хамгийн сайхан байх болно” гэдэг нь манай “Дулаан өвөл” арга хэмжээний гол зорилго юм. Ийм төрлийн нийгмийн арга хэмжээ Хятад Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэл зүрх хоорондын гүүр болж, Монгол улсын ард иргэдийн амьдрал аж ахуй, боловсролын хөгжил, нийгэмд хувь нэмрээ оруулж, Монгол Хятадын соёлын харилцаа болон эв найрамдалд түлхэц болно.

А.АНД
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна