Цаг агаарын онц үзэгдлүүд тохиолоо

2016 оны 1 сарын 25

 

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины санааг зовоосон асуудлуудын нэг болсон энэ үед Зүүн Өмнөд Азийн орнуудад өчигдөр цаг агаарын онц сонин үзэгдэл ажиглагджээ. Өмнөд Солонгосын Чэжү аралд сүүлийн 30 жилд ороогүй их цас орсноос олон зуун нислэг цуцлагджээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас ням гаригт /I.24/ Чэжү арлын 517 нислэг бүгд цуцлагдсан бол өнөөдөр /I.25/ 60 орчим нислэг цуцлагджээ.

 

 

Үүний зэрэгцээ Хонгконгод сүүлийн 60 орчим жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өдөр болж, агаарын хэм Цельсийн 3 градус хүрч буурсан байна. Түүнчлэн Хятадын Гуанжоу хотноо 1929 оноос хойш анх удаа цас орсон талаар “Weibo” сайтад мэдээлжээ. Японд цаг агаараас шалтгаалсан осол гэмтлийн улмаас таван хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн аж. Мөн дулаан уур амьсгалтай Амами аралд 115 жилийн дараа анх удаа цас оржээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна