Шигшээ тэмцээнд өрсөлдөх даамчид тодров

2016 оны 1 сарын 25

100 буудалт даамын 2016 оны Улсын аваргын хагас шигшээ тэмцээн 3 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 96, эмэгтэй 46 тамирчин өрсөлдөж, ирэх тавдугаар сард болох Монголын бүх ард түмний спортын наадмын 100 буудалт даамын тэмцээнд оролцох даамчид тодорлоо.

Тэмцээн 9 өрөг швейцарь системээр өрсөлдснөөс эрэгтэйчүүдээс Олон улсын их мастер, МУГТ Д.Эрдэнэбилэг 16 оноогоор тасархай түрүүлэв. Хоёр, гуравдугаар байранд их мастер Г.Ганжаргал, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай нар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Хэрлэнмөрөн, дэд мастер У.Цэрэндолгор нар хоёр, гуравдугаар байрт шалгарав.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ

ЭХ СУРВАЛЖ: http://mondaam.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна