АН-ын бүлгийн хуралдаан хойшлов

2016 оны 1 сарын 25

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө ээлжит хуралдаанаа хийхээр төлөвлөөд байсан ч хойшлуулж, 14.00 цагт дахин товлолоо.

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийнэ. Эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцох ёстой болсон учраас бүлгийн хурлаа хойшлуулсан аж.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “А” танхимд хуралдаж байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг одоогоор хуралдах талаар мэдээлэлгүй байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна