Парист террор хийсэн хүмүүсийг ил гаргав

2016 оны 1 сарын 25

Дүрсийг: @IntIntelligence

 

Парист аллага үйлдэхэд оролцсон дайчдынхаа зургийг ил тод гаргасан видео бичлэгийг Исламын улс бүлэглэлийнхэн сүлжээндээ байрлуулжээ. Исламын улсын нэрийн өмнөөс тэд танигдаагүй байгаа хэд хэдэн барьцаалагчдыг уг бичлэгт хөнөөн цаазалсан байна. Энэ тухай Британийн The Telegraph сонинд бичжээ. Уг роликийн зураг авалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын Парис хот дахь халдлагаас өмнө хийсэн ч өчигдөр сүлжээнд тавьжээ. Чухам хэзээ зураг авалт хийгдсэн нь тодорхойгүй ч цаазын ялыг гүйцэтгэж байгаа хүмүүсийн дунд Парисын террорын үеэр устгагдсан Биляль Хадфийн зураг байв. Тэрээр уг бичлэгт гадаадын иргэдийг орон гэр эвдлэн, хамаатан садныг хөнөөсөн гэж буруутгаж байлаа. Мөн “Батаклан” концертын танхимд үзэгчдийг барьцаалагчийн нэг Абу аль-Киталь Фаранси тэр бичлэгт оржээ.

 

Видеонд Тауэрийн гүүр, Лондоны Хувилгаан Павелын сүмийн зургийг харуулаад “буруу номтнуудад” заналхийв. “Дуртай цагтаа, дуртай газраа цохилт хийхэд бэлэн” гэдгээ тэд мэдэгдсэн байлаа. Мөн кадрт нь Их Британийн парламентын Дээд танхимын спикер Жон Беркоугийн нүүрний зураг дээр бууны овоо харааг тааруулан эвлүүлсэн зураг ч багтсан байлаа. Буруу номтнуудын тоонд Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ч багтжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна