Г.Одбаяр, А.Цолмон нар хүрэл медаль хүртжээ

2016 оны 1 сарын 25

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноос эхэллээ. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд болсон “Гавана 2016” гран при тэмцээнд 66 орны 386 (эрэгтэй 231, эмэгтэй 155) жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэж, 15-р байрт жагслаа. 24 орон ямар нэгэн медаль хүртсэн тус тэмцээнд ОХУ 3, Куба, Изриаль, Бразил  тус бүр 2 алтан медаль хүртжээ.

Манай есөн жүдоч Гаванагийн татамид зодоглосноос эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон нар медалийн тавцанд зогссон юм.

 

Эх сурвалж: http://www.intjudo.eu

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна