Бага ангийн сурагчдад зориулж теле хичээл заана

2016 оны 1 сарын 25

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,  агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна. Математик, монгол хэлний теле хичээлийг дараахь хуваарийн дагуу заах  тул эцэг эхчүүд, багш нар  хүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.

Хичээл  өдөр бүр 12.30-13.30 цагт UBS телевизээр цацагдана.


Эхний 3 өдрийн хичээлийн хуваарь:

 
2016.01.25-ны  Даваа гараг  Монгол хэл  "Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэж  сурцгаая" Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багш  Ү.Шинэчимэг
 
Математик "Уртыг хэмжих нэгж"  Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багш  Б.Должинсүрэн
 
2016.01.26-ны Мягмар гараг  Монгол хэл  "Эхийг хураан бичиж сурцгаая"   Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн  бага ангийн багш  Ш.Азжаргал

Математик  "Тооны бүтэц, дугаарлал"   Сүхбаатар дүүргийн  1-р сургуулийн бага ангийн багш  Ч.Чагцал

2016.01.27-ны Лхагва гараг  Монгол хэл "Эхийн утгыг  ойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних" Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багш  А.Дэлгэрмаа
 
Математик  "Олон оронтой тоо"   Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багш  Ш.Пунсалдулам
Монгол хэл  "Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая"  Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багш  Б.Шархүү

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна