Өмсдөг сандал Archelis

2016 оны 1 сарын 25

Мэс заслын эмч нар олон цагаар зогсон мэс засал хийдэг. Тиймээс тэдний хөл өвдөх, судас бүдүүрэх зэрэг олон бэрхшээлүүд гардаг. Тэднийг олон цагаар зогсон мэс засал хийх үед хөлөнд ирэх ачааллыг багасгах өмсдөг сандлыг зохион бүтээжээ.

Уг сандлыг Archelis хэмээн нэрлэсэн ба Nitto нэртэй компани хөгжүүлэлтийг нь хийж байгаа аж.

Одоогоор ямар үнээр худалдах тухай мэдээлэл гараагүй байгаа ч энэ зун гэхэд худалдаанд гаргахаа төлөвлөөд байгаа гэнэ.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна