Хятад хөвөгч цөмийн цахилгаан станц байгуулна

2016 оны 1 сарын 25

Өмнөд хөрш Хятад улс өдрөөс өдөрт хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглахаар төлөвлөж байна.

Тус улс хамгийн анхны хөвөгч цөмийн реакторыг ирэх 2020 оноос эхлэн ашиглахаар ажиллаж эхлээд байгаа аж. Одоогоор хөлөгч онгоц болон реакторын загварыг гарган барих ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

Мөн тус улс одоогоос 2030 он хүртэл жил бүр долоон шинэ реакторыг бүтээхэд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингэснээр 2030 он гэхэд 100 орчим цөмийн реактортой болсон байхаар төлөвлөж байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна