Аминч үзэл

2016 оны 1 сарын 25

Erdenezuu Monastery Baasansuren

Амжилт бүтээл гарвал би л үүнийг хийсэн гэж! Гавьяаг өөрт авах гэж гар чичрэн дайрна. Нөхцөл байдал буруудаж зэмлэл шийтгэл хүртэхээр бол тэрнээс л болсон юм! Надад огт хамаагүй гэж бусад руу буруугаа бухаж гэмгүй царай гаргаж матрын нулимс унагаана. Амиа хоохойлон зугтааж, арчаагүй зангаа харуулна. Гавьяаг өөрт авч гайг бусад руу чихнэ. Бусдын хийснийг болохоор надаас илүү гарчихвий гэж үсээ бостол айж өө сэв хайна. Доош дарах гэж ядна. Дорой зангаа гайхуулна. Би л ингэсэн, би л тэгсэн гэж өөрийнхөө л тухай ярьж тэнэг гэдгээ зарлана. Бусдын хийсэн хөдөлмөрийг зальт үнэг шиг хулгуйдаж өөрөө хийсэн болгоно. Өөрийн хийсэн гайг бусдын нуруун дээр тохчихоод юу ч болоогүй юм шиг гэдрэг харан алхана. Дээш харж ярзайна. Доош харж арзайна. Энэ бол хамгийн муухай зан шүү. Ийм л битгий байгаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна