Хоёр иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

2016 оны 1 сарын 25

Өнгөрсөн онд “Өршөөлийн тухай хууль” хэрэгжсэн. Ийнхүү 5000 гаруй иргэнийг энэ хуульд хамруулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл сүүлийн үед өршөөгдсөн иргэд дахин гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарч эхлэв. Тухайлбал, ШШГЕГ-аас өршөөгдсөн иргэний 28 нь дахин гэмт хэрэгт холбогдсон тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн. Тодруулбал, хулгайлах 21, дээрэм нэг, залилан нэг, танхайрах гурав, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдаж, суллагдсан иргэний 1.4 хувийг эзэлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ШЕЗ-өөс өршөөгдсөн ч дахин гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд л гэхэд, өршөөгдсөн хоёр иргэн хулгайн хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлүүлжээ. Нэг нь Хөвсгөл аймагт болсон байна.

Мөн энэ үеэр 2016 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар шүүхийн шатандаа шийдэгдэж “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан суллагдсан иргэдийн сүүлийн үеийн мэдээг өглөө.

Нэг. Өршөөн хэлтрүүлсэн:

  • 4.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн – 2176 хүн
  • 4.2-д заасны дагуу хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсэн – 855 хүн

Хоёр. Ялаас өршөөн хассан:

  • 5.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас өршөөн хассан – 1942 хүн

Гурав. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон:

  • 7.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хянан хэлэлцэх шатанд 352 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд нийтдээ 5325 хүн хамрагдсан байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна