ИУ-ын долоон гишүүнийг баривчилжээ

2016 оны 1 сарын 25

 

“Исламын улс” бүлэглэлийн дайчин гэж сэжиглэгдсэн долоон хүнийг Малайзад баривчилжээ. Сэжигтнүүдийг баривчлах үеэр “Исламын улс” бүлэглэлийн туг, халдлага үйлдэх заавар бүхий бичлэг, жихад ном, 30 төрлийн сум зэргийг илрүүлэн хураан авсан байна. Эдгээр сэжигтнүүд Малайзын түүх дурсгал болон олны хөлийн газарт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Сэжигтнүүд Жакартад гарсан халдлагыг зохион байгуулсан сири дайчнаас заавар зөвлөмж авч байснаа хүлээсэн гэнэ.

 

Малайзын цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт баривчилсан сэжигтнийг байцааснаар хамсаатнуудыг нь илрүүлсэн баривчилсан аж. Малайзын цагдаа нар нэгдүгээр сарын 15-нд Куала-Лумпурын энтертайнмент төвд амиа золиослохоор төлөвлөж байсан эрэгтэй баривчилсан билээ.

 

Индонезийн нийслэл Жакартад нэгдүгээр сарын 14-нд “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдсэний дараа хөрш Малайзад хамгаалалтыг чангатгаад байгаа аж. Малайзын цагдаагийн газраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн 150 гаруй хүнийг баривчлан хорьжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна