Авто худалдааны цогцолбор барихад Унгарын компани хамтарна

2016 оны 1 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудад экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж байгаа юм.

Тодруулбал, авто худалдааны цогцолборын олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, нуур, явган хүний замын тохижилт зэрэг томоохон дэд бүтцийн ажлуудыг хийнэ.  Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын нарийвчилсан гэрээнүүдийг байгуулж, тус тусын ажлын хэсэг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр тохиролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна