Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Утаанаас хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргана

Монголын залуучуудын холбооноос “Уушгиа чөлөөлье” нэртэй аяныг зарлаад байгаа. Аяны хүрээнд энэ сарын 29-ний өдөр Залуучуудын холбооны төв байранд нэгэн үзэсгэлэн худалдаа болох ажээ. Үзэсгэлэнд хүчилтөрөгчийн коктейл үйлдвэрлэгчид, утаа шүүдэг бүх төрлийн шүүлтүүр борлуулагчид, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратууд болон зориулалтын утааны маск гээд уушгиа хамгаалахад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортлогчид оролцох аж. Улаанбаатар хот ойрын жилүүдэд утаанаасаа салахгүй болохоор эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа ч энэ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах юм байна. Ямартай ч утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авч, эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж бүрдүүлэхийг зорьж байгаагаа гэдгээ зохион байгуулагчид хэлж байна. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн хүмүүст хүчилтөрөгчийн коктейл үнэ төлбөргүй өгөхөөр нэгэн компани санаачлага гаргасан гэнэ.

Д.УРСГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж