Овечкин цас цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

Овечкин цас цэвэрлэжээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аваргын ээлжит тэмцээний хоёр тоглолт нь цасан шуурганы улмаас хойшлогдсон учраас “Вашингтон” багийн ахлагч Александр Овечкин сайн дураараа хөршүүдийнхээ цасыг цэвэрлэн туслажээ. Түүний цас цэвэрлэж байгаа зураг сүлжээгээр тавигдан хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татав. “Цасан шуурганаас намайг айж байна уу гэж асууж байна уу? Үгүй, бид чинь Орос хүмүүс” гэж хэлсэн түүний үгийг Хойд Америкийн хэвлэлүүд ишлэн бичжээ.

Овечкин цасан хунгар цэвэрлэхээр оролдож байгаа видео бичлэгээ инстаграмдаа байрлуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж