Хятад супер компьютер бүтээнэ

2016 оны 1 сарын 26

БНХАУ супер компьютер “Tianhe-1A”-аас 1000 дахин илүү хүчин чадалтай, орчин үеийн супер компьютерыг бүтээхээр болжээ.

Шинээр бүтээх уг супер компьютерын загварыг 2017 эсвэл 2018 онд танилцуулах юм байна.

Хятадын Ардыг чөлөөлөх армид зориулж бүтээсэн “Tianhe-2” компьютер нь одоогийн байдлаар Хятадын болон дэлхийн хамгийн өндөр хурдтай супер компьютерт тооцогддог ба дэлхийн хамгийн хүчирхэг 500 супер компьютерын жагсаалтыг гурав дахь удаагаа тэргүүлжээ.

Харин “Tianhe-1A” нь тооцоолон бодох хурдаараа “Tianhe-2”-оос дутуу ч нефтийн орд газрын хайгуул, анимейшн кино бүтээх зэрэг янз бүрийн салбарт ашиглахад оновчтойд тооцогддог аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна