Орос дахиад зээл авна

2016 оны 1 сарын 26

Сергей Сторчак

Фото: Дмитрий Духанин / «Коммерсантъ»

 

Орос энэ онд 2013 оноос хойш дахин гадаад зээлийн зах зээл дээр гарахаар төлөвлөж байна. Оросын Сангийн яам гадаад зах зээл дээр 225 тэрбум рублийн эсвэл гурван тэрбум долларын үнэт цаас байрлуулах болно гэсэн санааг тус яамны орлогч сайд Сергей Сторчак дамжуулсныг РБК хэвлэлээр мэдээлэв.

 

Орост энэ жил 2,4 их наяд рублийн алдагдлыг нөхөх хэрэгтэй бөгөөд түүний ихэнхийг Нөөцийн сангаасаа гаргах юм. Гэсэн хэдий ч нефтийн үнийн унах магадлал нь 1-5 их наяд рублийн нэмэлт алдагдалд хүргэж магадгүй.

 

Үүний өмнө Сторчак хэлэхдээ, Оросын эсрэг хориг тавигдтал гадаадаас мөнгө зээлэхгүй гэж байсан билээ.

 

Евро үнэт цаасны ашиг нь түүний хугацаанаас хамааралтай. Дунд хугацааных нь 10 хүртэл жил бөгөөд ашиг нь 5 хувьтай байх юм. Үүнээс урт хугацааны үнэт цаас нь хоригийн улмаас эрэлт багатай байгаа ажээ.

 

Аравдугаар сарын 7-д Сангийн яам дараагийн жилийн төсвийг нийтэлсэн юм Тэнд Оросын гадаад өр 55 тэрбум доллараас хэтрэх ёсгүйг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн дээд хэмжээг 1,2 их наяд рубль, дотоод зээлийн хязгаарын есөн их наяд рублиэр тогтоосон байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна