Шведэд дүрвэгч дүрвэгчдийн лагерийн ажилтанг хөнөөв

2016 оны 1 сарын 26

Фото: Ints Kalnins / Reuters

 

Шведэд дүрвэн ирсэн нэгэн дүрвэгсдийн лагерийн төвийн ажилтанг хөнөөсөн тухай Yahoo News даваа гаригт мэдээлсэн байв.

 

Лагерийн ажилтан 22 настай эмэгтэй хутгалуулаад эмнэлэгт хүргэгдсэний дараа сэхэл авалгүйгээр нас баржээ. Цагдаагийнхан алуурчны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч тэр  14-17 насныханы дүрвэгсдийн лагерьт амьдарч байв. Сэжигтэнг баривчилжээ.

 

Шведийн цагдаагийн албаны тэргүүн Дэн Элиассон даваа гаригт нэмэлт 4000 хүний хүчийг хүссэн байлаа. Тэд хууль бус цагаачдыг  нутаг буцаах, дүрвэгсэдэд дэмжих ажилд туслах юм.

 

Швед 10 сая хүн амтай бөгөөд 2015 онд 160 мянган дүрвэгсэд тийшээ орж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна