Хятадаас гадагшлах мөнгөний урсгал нэг их наяд болов

2016 оны 1 сарын 26

Фото: Zuma / Globallookpress.com

Өнгөрсөн оны эцсийн дүнгээр Хятадаас нэг их наяд доллар гадагш урсан гарчээ. Энэ тухай Bloomberg мэдээлэв. Зөвхөн өнгөрсөн сард мөнгөний урсгал 158,7 тэрбум доллар доллар болсон нь есдүгээр сарын 194 тэрбумын дараагийн хоёр дахь том үзүүлэлт болжээ.

Сүүлийн сард мөнгөний урсгал  нэмэгдсэн нь Ардын банкны санхүүгийн бодлогыг өөрчлөх  болгоомжгүй мэдэгдлээс үүдэлтэй гэнэ. Хөрөнгө оруулагч нар тэднийг  итгэл дундуур байна гэж үзжээ.

Жилийн дотор гадагшлах мөнгөний урсгал нь өмнөх оныхоосоо долоо дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын алт, валютын нөөц 500 тэрбум доллараар дундарчээ. Нөөц нь ийнхүү 1992 оноос хойш анх удаагаа багаслаа.

Хөрөнгийн урсгал нь юанийн ханшийг сулруулсан байв. Өнгөрсөн оны эхэнд доллартай харьцуулсан юань 6,1 байснаа 2016 он  эхлэх үеэр найм орчим хувиар үнэлгээ нь буун 6,6 юань болжээ. Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ний өсөлт 6,9 хувьтай байлаа. Өнөөдөр Хятад нь дэлхийн эдийн засгийн 25 хувийг хангадаг юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна